← Бүх хөтөлбөр
NextGen Leaders
Өөрийн бодлоо итгэлтэй илэрхийлэх, санаачилга гаргах, бусадтай хамтран ажиллах, шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээхэд суралцах манлайлал, зөөлөн ур чадварын хөтөлбөр. Сурагчид өөрийгөө таних дасгал, илтгэл, мэтгэлцээн, бодит нөхцөлд тулгуурласан хэлэлцүүлэг, багийн төсөлд оролцож, сурсан зүйлээ хэрэглэж үзнэ.
Бүртгүүлэх
350,000₮
Суралцагчийн эзэмших боломжтой үр дүн
- Өөрийгөө таних, зорилгоо тодорхойлох Сонирхол, давуу тал, хөгжүүлэх шаардлагатай чадвараа эргэцүүлж, өөрт хэрэгтэй зорилгоо тодорхойлно.
- Итгэлтэй ярих, санаагаа хамгаалах Бодлоо цэгцэлж, илтгэл бэлтгэх, бусдын асуултад хариулах, санал бодлоо жишээ, үндэслэлтэй тайлбарлахад суралцана.
- Ойлголцож харилцах, сэтгэл хөдлөлөө зохицуулах Бусдыг сонсох, асууж тодруулах, мэдрэмж, хүсэлтээ ойлгомжтой хэлэх, санал зөрөлдөөнөө ярилцаж шийдэхийг дадлагажуулна.
- Санаачилга гаргах, багаар ажиллах Багийн зорилго, үүргээ тохиролцож, өөрт ногдсон ажлаа гүйцэтгэнэ. Бусдын санааг сонсож, санал хүсэлт өгч, хамтын ажлын үр дүнг танилцуулна.
- Асуудал шийдэх, хариуцлагатай сонголт хийх Нөхцөл байдлыг олон талаас нь авч үзэж, боломжит шийдлүүд болон тэдгээрийн үр дагаврыг харьцуулна.
- Ирээдүйн чиглэлээ судлах Сонирхол, ур чадвар, ажлын үнэ цэн, зан төлөвийн сорилын мэдээллээ эргэцүүлж, мэргэжлийн боломжит чиглэл болон цааш хөгжүүлэх чадвараа тодруулна.

