Үндсэн хэсэг рүү шилжих

Сурагчдын хөтөлбөр

Сургуульд ч амьдралд ч хэрэгтэй чадварууд

Бодлоо хэлэх, бусдыг сонсох, суралцах чадвараа хөгжүүлэх, анхаарлаа төвлөрүүлэх, бэрхшээл тулгарахад шийдэл хайх, өөрт ногдсон үүргээ биелүүлэх нь хүүхдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Манай хөтөлбөрүүд эдгээр чадварыг насанд тохирсон дасгал, тоглоом, хэлэлцүүлэг, бүтээлч ажлаар хөгжүүлэхэд чиглэнэ.

Би ирээдүйд бэлэн

1-12 дугаар анги

Өөрийгөө таних, харилцах, сэтгэл хөдлөлөө зохицуулах, суралцах, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх хөтөлбөр. Сурагчид өөрийн бодлоо илэрхийлж, бусдын саналыг сонсож, асуудлыг хамтдаа шийдэхдээ сурсан зүйлээ туршиж үзнэ.

Хөтөлбөрөөр юу хөгжүүлэх вэ

  • Бяцхан ирээдүй

    1-3 дугаар анги

    Мэдрэмжээ нэрлэх, бодлоо хэлэх, заавар дагах, бусдыг сонсох, ээлжээ хүлээх, хамтран тоглох чадварыг хөгжүүлнэ. Тоглоом, дүрд тоглох, бүтээлч дасгалаар өөрийгөө болон бусдыг ойлгож эхэлнэ.

    Бүртгүүлэх
  • Өсөж буй ирээдүй

    4-6 дугаар анги

    Бодлоо тайлбарлах, бусадтай хамтран ажиллах, даалгавраа төлөвлөх, үүрэг хүлээх, асуудлыг өөр аргаар шийдэхэд суралцана. Багийн болон бүтээлч ажилд оролцож, өөрийн оролдлого, сонголтыг эргэцүүлнэ.

    Бүртгүүлэх
  • Хөгжиж буй ирээдүй

    7-9 дүгээр анги

    Өөрийн онцлог, хэрэгцээг ойлгох, үе тэнгийн нөлөөнд бодолтой хандах, хил хязгаараа илэрхийлэх, зөрчлийг ярилцаж шийдэх чадвараа хөгжүүлнэ. Өдөр тутмын сонголтоо зорилготойгоо холбон бодоход суралцана.

    Бүртгүүлэх
  • Ирээдүйн сонголт

    10-12 дугаар анги

    Сонирхол, давуу талаа судалж, мэргэжлийн чиглэлээ нарийвчлахын зэрэгцээ бие даан төлөвлөх, цагаа зохицуулах, санаагаа илэрхийлэх, хариуцлагатай шийдвэр гаргах чадвараа хөгжүүлнэ.

    Бүртгүүлэх

350,000₮

NextGen Leaders

7-12 дугаар анги

Өөрийн бодлоо итгэлтэй илэрхийлэх, санаачилга гаргах, бусадтай хамтран ажиллах, шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээхэд суралцах манлайлал, зөөлөн ур чадварын хөтөлбөр. Сурагчид өөрийгөө таних дасгал, илтгэл, мэтгэлцээн, бодит нөхцөлд тулгуурласан хэлэлцүүлэг, багийн төсөлд оролцож, сурсан зүйлээ хэрэглэж үзнэ.

Хөтөлбөрөөр юу хөгжүүлэх вэ

  • Өөрийгөө таних, зорилгоо тодорхойлох

    Сонирхол, давуу тал, хөгжүүлэх шаардлагатай чадвараа эргэцүүлж, өөрт хэрэгтэй зорилгоо тодорхойлно.

  • Итгэлтэй ярих, санаагаа хамгаалах

    Бодлоо цэгцэлж, илтгэл бэлтгэх, бусдын асуултад хариулах, санал бодлоо жишээ, үндэслэлтэй тайлбарлахад суралцана.

  • Ойлголцож харилцах, сэтгэл хөдлөлөө зохицуулах

    Бусдыг сонсох, асууж тодруулах, мэдрэмж, хүсэлтээ ойлгомжтой хэлэх, санал зөрөлдөөнөө ярилцаж шийдэхийг дадлагажуулна.

  • Санаачилга гаргах, багаар ажиллах

    Багийн зорилго, үүргээ тохиролцож, өөрт ногдсон ажлаа гүйцэтгэнэ. Бусдын санааг сонсож, санал хүсэлт өгч, хамтын ажлын үр дүнг танилцуулна.

  • Асуудал шийдэх, хариуцлагатай сонголт хийх

    Нөхцөл байдлыг олон талаас нь авч үзэж, боломжит шийдлүүд болон тэдгээрийн үр дагаврыг харьцуулна.

  • Ирээдүйн чиглэлээ судлах

    Сонирхол, ур чадвар, ажлын үнэ цэн, зан төлөвийн сорилын мэдээллээ эргэцүүлж, мэргэжлийн боломжит чиглэл болон цааш хөгжүүлэх чадвараа тодруулна.

Сурагчид өөрийн сэдвээр илтгэл бэлтгэж, мэтгэлцээн, кэйсийн хэлэлцүүлэгт оролцон, багийн төсөл боловсруулж танилцуулна. Төслийн явцад зорилгоо тохирох, ажлаа хуваарилах, хугацаагаа төлөвлөх, үүргээ биелүүлэх туршлага хуримтлуулна.

350,000₮

Хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөр

1-9 дүгээр анги

Хичээлээ ойлгож хийх, анхаарлаа төвлөрүүлэх, бодлоо илэрхийлэх, мэдрэмжээ зохицуулах, бусадтай ойлголцох чадварыг хамтад нь хөгжүүлэх хөтөлбөр. Хүүхдүүд тоглож, бодож, ярилцаж, бүтээж, хамтран ажиллахдаа өдөр тутам хэрэгтэй чадваруудаа дадлагажуулна.

Хөтөлбөрөөр юу хөгжүүлэх вэ

  • Суралцах чадвараа хөгжүүлнэ.

    Зааврыг ойлгох, асууж тодруулах, сурсан зүйлээ хэрэглэх, даалгавраа төлөвлөж гүйцэтгэхэд суралцана.

  • Анхаарлаа төвлөрүүлэхэд суралцана.

    Анхаарал сарнисан үед ажилдаа эргэн орох, даалгавраа хэсэгчлэн хийх, эхэлснээ дуусгах аргуудыг туршина.

  • Стресс, уур бухимдлаа зохицуулахад суралцана.

    Мэдрэмжээ таних, нэрлэх, тайвшрах, хэрэгтэй үед тусламж хүсэх аргуудыг дадлагажуулна.

  • Өөрийгөө ойлгомжтой илэрхийлнэ.

    Бодол, мэдрэмж, хүсэл хэрэгцээгээ цэгцтэй хэлэх, бусдын асуултад хариулах, санаагаа тайлбарлахад суралцана.

  • Гэр бүл, найз нөхөдтэйгээ эерэгээр харилцана.

    Бусдыг сонсох, хүсэлтээ зөв хэлэх, хил хязгаарыг хүндэтгэх, санал зөрөлдөөнөө ярилцаж шийдэхийг дадлагажуулна.

  • Сэтгэн бодох, асуудал шийдэх чадвараа хөгжүүлнэ.

    Мэдээллийг харьцуулах, холбоо хамаарлыг олох, өөр шийдэл санал болгох, сонголтоо тайлбарлах дасгал, тоглоомд оролцоно.

  • Багаар ажиллаж, хариуцлага хүлээнэ.

    Хамтын ажлын зорилгоо ойлгож, үүргээ хуваарилан, өөрийн ажлыг гүйцэтгэж, бусадтай хамтран үр дүнд хүрэхэд суралцана.

  • Бие даах дадлаа хөгжүүлнэ.

    Хийх ажлаа дараалуулах, хэрэгтэй зүйлээ бэлтгэх, сонголт хийх, өөрийн үйлдэл, үүрэгтээ хариуцлагатай хандахыг дадлагажуулна.

Агуулга, дасгал, хэлэлцүүлгийг анги, насны онцлогт тохируулан зохион байгуулна.

350,000₮

Элсэлтийн мэдээлэл авах

Хүүхдийнхээ анги, нас болон холбоо барих дугаараа үлдээгээрэй. Тохирох хөтөлбөрийн агуулга, хуваарь, төлбөрийн талаар мэдээлэл өгнө.

Мэдээллийг хэрхэн ашиглахыг Нууцлалын бодлогоос үзнэ үү.

Хэрэгтэй мэдээллээ биднээс аваарай

Хүүхдийнхээ хөтөлбөрийн талаар лавлах, өөрт тохирох тестээ сонгох, сургууль эсвэл байгууллагадаа сургалт захиалах бол бидэнтэй холбогдоорой.

Манайд ирээрэй

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хансвилл хотхон, 104-101 тоот

Газрын зураг дээр харах

Бүртгүүлэх хүсэлт

Ачаалж байна…